2026 ОНЫ 05 САРЫН 26, МЯГМАР ГАРИГ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Монголын скаутын холбоо, Хүүхдийн хөгжил, оролцооны үндэсний сүлжээтэй хамтран "Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монголын Хүүхдийн зөвлөлийн МАЙХАНТ чуулганыг Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборт зохион байгуулж байна.

Онцлох мэдээ

Мэдээ мэдээлэл

Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын албан хаагчид Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх сургалтад хамрагдлаа. Сургалтыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн улсын байцаагч Мөнхбаяр удирдан явуулж, хууль эрх зүй, онол, практикийн тодорхой, бодитой мэдээлэл өгч, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
2026/03/16
Архангай аймгийн Засаг даргын Хүүхдийн эрхийг хамгаалах, эрсдлээс урьдчилан сэргийлэх тухай 2025 оны 01 дүгээр албан даалгавар гарч хэрэгжиж эхэллээ.
Дараах эрх бүхий байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлж ажиллана. Үүнд:
1. Сумын Засаг дарга бөгөөд хамтарсан багийн ахлагч нар
2. Аймгийн Боловсролын газар
3. Аймгийн Эрүүл мэндийн газар
4. Аймгийн Цагдаагийн газар
5. Аймгийн Онцгой байдлын газар
6.  Аймгийн соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар
7. Биеийн тамир, спортын газар
8. Бүх шатны төрийн болон аж ахуйн нэгж, байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлага

Хүүхдийн төлөөх ажил үйлсэд нь амжилт хүсье.
2026/01/26
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн А/210 тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ЖУРАМ"-ын дагуу "Хангайн мишээл", "Бор тагшны бодол" төрийн бус байгууллагын ирүүлсэн материалыг эхний байдлаар хянаж үзээд, шийдвэр гаргуулахаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт хүргүүлсэн байна.
2025/12/30
✍️Хамтарсан багийн гишүүдийн чиг үүрэг, оролцооны нэгдсэн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, шинээр батлагдсан журмыг танилцуулах, жендэрт суурилсан хүчирхийлэл, кейс менежментийн талаар  арга зүй олгох, ур чадварыг сайжруулах, хамтран ажиллах  зорилгоор 19 сумын хамтарсан багийн 130 гаруй гишүүд, сум, багт шинээр томилогдон ажиллах нийгмийн ажилтнууд 2 өдрийн хугацаанд суралцлаа. Сургалтыг
��Хамтарсан багийн эрх зүйн шинэчлэл
��Жендерт суурилсан хүчирхийллийн тухай
�� Гэр бүлийн хүчирхийлэл ба хамтарсан баг
��Хамтарсан багийн гишүүдийн чиг үүрэг
�� Кейс менежмент, кейс менежментийн үе шат
��Хамтарсан багийн 2025 оны төлөвлөлт сэдвээр Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төлөө" Галт шувуу" холбоо, НҮТББ-ын Гүйцэтгэх захирал, Кейс менежментийн сургагч багш, хүүхэд хамгааллын зөвлөх Э.Дуламсүрэнтэй хамтран зохион байгууллаа.
2025/12/19
Автобустай аялал арга хэмжээг зохион байгууллаа
📍Архангай аймгийн ЭБЦТС-ТӨХК-ний өдрийн үйл ажиллагаатай танилцлаа.
2025/05/01
Тус ажлын хүрээнд:
☝️Бүлгийн уулзалт, зөвлөгөө
☝️Сэтгэл зүйн зөвлөгөө
☝️"Найз байя" хүүхдэд чиглэсэн сургалт
☝️Эцэг, эх, асран хамгаалагчдад  чиглэсэн сургалт
☝️Хяналт, шалгалтын ажлыг тус тус зохион байгууллаа.
2025/05/01

Зөвлөмж зөвлөгөө

ГЭР БҮЛИЙН БОЛОВСРОЛЫН ЧИГЛЭЛЭЭР МЭДЛЭГ ОЛГОХ "АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ" ЦУВРАЛ ПОДКАСТЫГ "ТАМИР" ТЕЛЕВИЗ БЭЛТГЭН ХҮРГЭЖ БАЙНА.
2023/01/26
ТА ХҮҮХДЭЭ ХҮМҮҮЖҮҮЛЭХДЭЭ ДАРААХ АРГУУДЫГ ӨДӨР ТУТАМДАА АШИГЛААРАЙ
2023/01/24
Хүүхдүүд ээ📢 та нар дараах 10 дүрмийг сурч амьдралдаа хэрэгжүүлж дадаарай👌
2023/01/24
Хүүхдийн хөгжил гэж юу вэ?

Хүүхдийн насны онцлогоос хамааран бие бялдар, танин мэдэхүй, сэтгэл санааны хөгжил нь харилцан адилгүй байдаг. Эдгээр хөгжил нь өөр хоорондоо уялдаа холбоотой юм. Хүүхдийн тань насны онцлогоос хамааран тэдэнд тавих анхаарал халамж, хүмүүжүүлэх арга барил өөр байна.
2023/01/24
Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ
2023/01/24
Монголчууд хүүхдийн хүмүүжлийг онцгой анхаарч нас, хөгжлийн онцлогт тохируулан харилцаж, дараах байдлаар чиглүүлдэг байжээ.
2023/01/24

Агентлагын мэдээ

2026/04/30
2026/04/29
2026/04/28
ХҮҮХДИЙН УРАН ЗОХИОЛЫН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА. 😍🤗
2026/04/23
2026/04/22
2026/04/21
ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан УИХ-ын гишүүн, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга А.Ундраад Монгол Улсын хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын бодлого хэрэгжилт, нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Энэ удаагийн парламент түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүн сонгогдсоноороо онцлогтой. Тиймээс Монгол Улсын хүний хөгжлийн суурь салбар болох хүүхэд, гэр бүлийн асуудалд онцгой анхаарал хандуулж, тулгамдаж байгаа асуудал, саад бэрхшээлийг ойлгон мэдээлэл, шийдэлтэй байж, бодлого болон хэрэгжилтийн түвшинд хамтдаа нэгдэн ажиллах олон эмэгтэй гишүүд байгааг УИХ ын гишүүн, бүлгийн дарга А.Ундраа онцоллоо.

ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан: Аливаа асуудлын талаар УИХ гишүүдэд цогц ойлголт мэдээлэл өгөх нь маш чухал ач холбогдолтой. Хүүхэд, гэр бүлийн салбарыг сонирхож хамтран ажиллах бүх гишүүд, байгууллагад манай салбар нээлттэй байх болно гэв.
2026/04/17
🔹 Хүүхдийн хөгжил, хүмүүжлийн орчныг чанартай түвшинд хүргэх, багш нарын арга зүй, ур чадварыг сайжруулахад чиглэсэн зуслангийн бүлгийн удирдагч бэлтгэх сургалт 2026 оны 04 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд Олон Улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт зохион байгуулагдана.

🔹 Сургалтын онцлог: Олон улсын туршлага, стандарт (MNS 5633:2023)-д нийцсэн, практикт суурилсан, оролцоонд тулгуурласан бодит нөхцөлд дадлага хичээл, багийн болон бүлгийн ажлаар суралцах.

🔹 Сургалтын үндсэн агуулга:

• Хүүхдийн зуслангийн стандарт, аюулгүй ажиллагаа

• Бүлгийн удирдагчийн үүрэг, манлайлал

• Хүүхдийн нас сэтгэлзүйн онцлог

• Эрсдэлийн менежмент, анхны тусламж

• Хөтөлбөр төлөвлөлт, өдөр тутмын үйл ажиллагаа

• Тоглоом, идэвхжүүлэлт, багийн ажил

• Тусгай хэрэгцээт хүүхэдтэй ажиллах арга зүй

🔹 Хэн хамрагдах вэ?

• Зуслангийн бүлгийн удирдагч болох сонирхолтой оюутан залуус

• Багш, ажилтан, сайн дурынхан

• Хүүхдийн хөгжил, боловсролын салбарынхан

🔹 Та юу эзэмших вэ?

• Хүүхэдтэй ажиллах мэргэжлийн арга зүй

• Аюулгүй байдлыг хангах чадвар

• Бүлэг удирдах манлайллын ур чадвар

• Зуслангийн үйл ажиллагааг бие даан зохион байгуулах чадвар
Амжилттай төгсөгчдөд албан ёсны гэрчилгээ олгоно. Төлбөр: 380,000

Бүртгүүлэх линк:
2026/04/15

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

САНАЛ ХҮСЭЛТ

Холбоо барих

Хаяг:
Монгол улс, Архангай аймаг, Эрдэнэбулган сумын III баг, Зая гэгээнтний гудамж 1-108 тоот, 999 төвийн баруун талд, хуучнаар “Тамир” кино театр

Холбоо барих:
Утас: 70522738
Цахим шуудан: arhangai@cfga.gov.mn

© 2025 он. Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.